"ЭКСПОРТЛОГЧДЫГ ДЭМЖИГЧ КОМПАНИ"

Зааварчилгаа

Онлайн сайтаас худалдан авалт хийх заавар
  1. Эхлээд та манай Веб сайтад бүртгүүлэн. Бүртгүүлсэн мэдээллээрээ манай системд нэвтэрч орно

  2. Онлайн сайтаас худалдан авалт хийхдээ манай Салбар оффисын хаяг руу илгээнэ

  3. Та манай системд нэвтэрч ороод Шинэ захиалга дараан Онлайн захиалга гэсэн товчин дээр дарж гарч ирсэн цонхон дээр худалдан авсан бараа болон хүлээн авагчийн мэдээллийг бөглөн хадгалах товчин дээр дарж шинэ бүртгэл үүсгэнэ.

  4. Таны барааг ирмэгц бид шалгаад, тээврийн нэхэмжлэх үүсгэн танд мэдэгдэнэ

  5. Та манай сайтаар төлбөрөө хийх эсвэл ачаагаа авахдаа төлбөрөө хийж болно

  6. Таны барааг ирмэгц бид мэдэгдэнэ

Илгээмж явуулах заавар
  1. Та манай системд нэвтэрч ороод Шинэ захиалга дараан Биеэр ачаагаа өгөх гэсэн товчин дээр дарж гарч ирсэн цонхон дээр илгээмжээр явуулах эд зүйлс болон хүлээн авагчийн мэдээллийг бөглөн хадгалах товчин дээр дарж шинэ бүртгэл үүсгэнэ.

  2. Та илгээмжээ манай салбарт авчирсны дараа бид шалгаад, тээврийн нэхэмжлэх үүсгэн танд мэдэгдэнэ

  3. Таны төлбөрөө манай сайтаар хийх эсвэл илгээмж хүлээн авагч төлбөрөө хийж болно

  4. Таны илгээмж ирмэгц бид мэдэгдэнэ

Үүссэн захиалгуудаа нэгтгэх заавар
  1. Зөвхөн нэг ижил нэр, хаягтай захиалгуудыг нэгтгэх боломжтой.

  2. Та манай системд нэвтэрч ороод Захиалга нэгтгэх дархад та нэгтгэх хүсэлт явуулсан ачаануудыг харуулах цонх руу орно тэндээс Шинэ багц үүсгэх гэсэн товчин дээр дарж нэгтгэх боломжтой ачаануудыг сонгож Хадгалах товчин дээр дарж нэгтгэх хүсэлт үүсгэнэ.

  3. Нэгтгэх хүсэлт илгээсэн ачаанууд манай салбарт ирэхээр ажилтан ачааг нэгтгэж багцлах болно.

Үүссэн захиалгаа хуваах заавар
  1. Зөвхөн нэгээс дээш тооны бараа агуулсан ачааг хуваах боломжтой.

  2. Та манай системд нэвтэрч ороод Захиалга хуваах дархад та хуваах хүсэлт явуулсан ачаануудыг харуулах цонх руу орно тэндээс Шинэ илгээмж хуваах гэсэн товчин дээр дарж хуваах боломжтой ачаануудаас сонгож хуваах товчин дээр дарж Хайрцаг нэмэх товчин дээр дарж тухайн ачаагаа хэд хуваах тоогоороо хайрцаг үүсгэн үүсгэнэ бараагаа хуваах боломжтой.

  3. Бүх бараагаа хувааж дууссаны дараа хадгалах товчин дээр дарж хуваах хүсэлт илгээнэ

  4. Таны төлбөрөө манай сайтаар хийх эсвэл илгээмж хүлээн авагч төлбөрөө хийж болно

  5. Хуваах хүсэлт илгээсэн ачаа манай салбарт ирэхээр ажилтан ачааг хувааж багцлах болно.