"ЭКСПОРТЛОГЧДЫГ ДЭМЖИГЧ КОМПАНИ"

Бидний тухай

“АнглоФрейт” ХХК-ийн товч танилцуулга АнглоФрейт ХХК нь 2005 оны 05-р сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд улс хоорондын шуудан илгээмж, тээвэр зуучын үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Манай компани, АНУ-ын бүх хотууд, Английн Лондон, Канадын Торонто, Ванкувер зэрэг хотууд руу ачаа тээвэр, буухиа шуудан-илгээмж явуулах болон эдгээр орнуудаас газрын болон агаарын ачаа илгээх, Монгол улсад хүлээн авч, хүргэх үйлчилгээг үзүүлдэг.

Бидний үзүүлдэг үйлчилгээг төрөлжүүлвэл:

  • Шуудан илгээмж
  • Ачаа тээвэр
    • Агаарын тээвэр
    • Чингэлэгт тээвэр
  • Захиалгат худалдаа
  • Бизнес зуучлал

зэрэг болно.

АнглоФрейт ХХК нь үндсэн 5, гэрээний 2 ажилтантай бөгөөд Гүйцэтгэх захирал, Нягтлан бодогч, логистикийн ажилтан, кассын нярав, шуудан олгогч хүлээн авагч, шуудан ялгагч, жолооч зэрэг орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг. 2014 онд бид салбар компаниудаа АНУ-ын Чикаго хотод AngloFreight USA INC, Канад улсад AngloFreight Canada INC нэртэйгээр байгуулан, дэлхийн бусад улс орнууд руу тээвэр зуучийн үйл ажиллагаагаа явуулахаар ажиллаж байна.

Он цагийн товчоо

  • 2004 он

    Ачаа тээврийн үйлчилгээг Английн Лондон хотоос анх эхэлж Англи, Ирландын монголчуудад монголтойгоо холбогдох гүүр нь болох эхлэл тавигдсан.

  • 2005 он

    Англофрейт ХХК анх үүсгэн байгуулагдаж, алс холын Англи, Америк дахь нутаг нэгтнүүддээ шуудан илгээлтийн үйлчилгээгээ албан ёсны зөвшөөрөлтэйгөөр эхлэв.

  • 2011 он

    АНУ дах салбар чиглэлийн тоог 5 хүргэв.

  • 2012 он

    Канад улс дахь өөрийн салбар төвөө Торонто хотод байгуулав.

  • 2013 он

    Цахим худалдааны үйлчилгээг нээв.

  • 2013 он

    АНУ-ын Baylink компанитай түншлэлийн гэрээ байгуулав.

  • 2013 он

    Монголоос илгээгдэх илгээлтээ АНУ-ын Федекс компаниар дамжуулан гэрийн хаягаар хүргэх үйлчилгээг нэвтрүүлэв.

  • 2014 он

    АНУ-ын Чикаго хотын салбараа өргөжүүлэн Америкийн шуудангийн салбарын эрх авав.

Эрхэм зорилго

  • Дэлхийн өнцөг булан бүрт хүрэх сүлжээ бүхий Олон улсын шуудангийн Үндэсний компани болох

  • Олон улсын тээвэр зуучийн хамгийн ухаалаг сүлжээнд нэгдсэн, хамгийн найдвартай, хамгийн шуурхай үйлчилгээ үзүүлэгч мэргэжлийн компани байх

  • Хойт Америкийн зах зээлд бүтээгдэхүүн экспортлох нэгдмэл, оновчтой, шуурхай сүлжээг бий болгож, хэрэглэгчиддээ түгээх

Үнэт зүйл

Бидний үнэт зүйл бол:

  • Компани үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн бидэнтэй ямагт хамтдаа байсан манай үнэнч, тууштай Үйлчлүүлэгчид.

  • Ажлын хүндийг үнэнч зүтгэл, мэргэжлийн чадвараар даван туулдаг Манай чадварлаг хамт олон юм.