"ЭКСПОРТЛОГЧДЫГ ДЭМЖИГЧ КОМПАНИ"

Үйлчилгээний нөхцөл

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Англо Фрейт ХХК (үйлчилгээ үзүүлэгч)болон Англо Фрейт ХХК-ийн харилцагч, үйлчлүүлэгчидийн (үйлчлүүлэгч) хоорондох үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна.

  2. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөнөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг зөвшөөрч байгаад тооцно. 1.3 Англо Фрейт ХХК нь хэрэглэгчиддээ агаарын тээвэр, газрын тээвэр, онлайн захиалга зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

  3. Англо Фрейт ХХК нь хэрэглэгчиддээ агаарын тээвэр, газрын тээвэр, онлайн захиалга зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

  4. Үйлчилгээ үзүүлэгч тал үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг нууцлах бөгөөд энэ нь Монгол улсын "Байгууллагын нууцын тухай" хуулиар зохицуулагдана.

ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ ТАЛЫН ЭРХ ҮҮРЭГ

  1. Үйлчилгээ үзүүлэгч талын үндсэн үйл ажиллагаа нь онлайн болон шууд худалдан авалт хийхэд тулслах, АНУ-аас Монгол улсын хооронд ачаа бараа тээвэрлэх, тээвэр зуучлалын үйлчилгээ бөгөөд тээвэрлэх гэж буй, тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд хамаарах АНУ-ын болон Монгол улсын гаальтай холбоотой асуудалд ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй болно.

  2. Үйлчилүүлэгчийн онлайн захиалгын хүсэлтийг хүлээн авсанаас хойш 24-48 цагийн дотор хийж гүйцэтгэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл, бараа бүтээгдэхүүн дууссан, худалдан авалт хийх боломжгүй бол Үйлчилүүлэгчийн хангаж өгсөн хувийн мэдээллийн дагуу email, утасаар холбогдож нөхцөл байдлыг мэдээлэх үүрэгтэй.

  3. Үйлчилгээ үзүүлэгч тал нь өөрийн захиалсан бус үйлчлүүлэгчийн хийсэн захиалгын дагуу онлайн дэлгүүр, худалдаалагчаас шуудангаар ирсэн болон савлаж багласан байдлаар хүлээж авсан илгээмжийн бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, тоо ширхэг зэрэгт нарийвчилсан хяналт тавихгүй бөгөөд үүнээс үүдэн гарах үр дагаварт хариуцлага хүлээхгүй болно.

  4. Үйлчилгээ үзүүлэгч тал нь Үйлчлүүлэгчийн ачаа, бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэсэнээс хойш заагдсан хугацаанд (Агаарын тээвэр ажлын 7-14 хоног, Далайн тээвэр ажлын 60-90 хоног) Монгол улсад хүргэх үүрэгтэй. (Тээвэрлэлтийн явцад дамжин өнгөрч буй орнуудад тохиолдсон байгалын гамшиг, цар тахал, улс төрийн тогтворгүй байдал, дайн байлдаан зэрэг давагдашгүй хүчин зүйлээс үүдэн гарсан хугацааны өөрчлөлт, эрсдэлүүд гарсан тохиолдолд энэхүү үүрэг хариуцлага хамаарахгүй болно)

  5. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчлүүлэгчийг ачаа барааны байршлын мэдээлэл түүнтэй холбоотой бусад мэдээллээр хангах үүрэгтэй.

ГУРАВ. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТАЛЫН ЭРХ ҮҮРЭГ

  1. Үйлчлүүлэгч нь АНУ-ын онлайн дэлгүүрүүдээс худалдан авалтаа Үйлчилгээ үзүүлэгчийн вэйб хуудсаар дамжуулан захиалга хийлгэсэн тохиолдолд худалдан авалт хийх бараа бүтээгдхүүний мэдээллийг Үйлчилгээ үзүүлэгчийн вэйб хуудсаар өгсөн шаардлагын дагуу барааны өнгө, размер, тоо ширхэгийг бичих, өөрийн холбогдох мэдээлийг үнэн зөв бүртгүүлэх үүрэгтэй.

  2. Үйлчлүүлэгч нь АНУ-ын онлайн дэлгүүрүүдээс худалдан авалтаа өөрөө шууд хийсэн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгчийн вэйб хуудас дээр байгаа зөвлөмжийн дагуу хүлээн авах хаягаа бичиж Монголд хүлээн авах үүрэгтэй.

  3. Үйлчлүүлэгч нь илгээж буй ачаа, бараа бүтээгдхүүнээ АНУ-д байрлах Үйлчилгээ үзүүлэгчийн ажлын байранд авчирж өгсөн тохиолдолд бараа бүтээгдэхүүний талаархи мэдээллийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд буруу өгсөн мэдээллээс үүдэн гарах хариуцлагыг Үйлчлүүлэгч бүрэн хариуцах үүрэгтэй.

  4. Үйлчлүүлэгч нь Үйлчилгээ үзүүлэгчээр бараа захиалга хийлгэх бол бараа захиалгын төлбөрийг 100% урьдчилан төлөх бөгөөд худалдан авалтын төлбөрийг АНУ-руу шилжүүлэхэд шаардагдах мөнгөн гуйвуулгын хураамжыг нэмж төлнө. Мөнгөн гуйвуулгын хураамж нь дараахи байдлаар тооцогдоно. $1-$250 =$5, $251-$500=$10 буюу $250 тутамд $5 нэмэгдэх болно.

  5. Үйлчлүүлэгч тал нь тээвэрлэхийг хориглосноос бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг АНУ-аас Монгол улсруу тээвэрлүүлэх эрхтэй.

  6. Үйлчлүүлэгч тал нь ачаа, барааныхаа мэдээллийг Үйлчилгээ үзүүлэгч талын Америк дахь хаягт хүргэгдсэн цагаас хойш Үйлчилүүлэгчийн вэйб хуудасаар дамжуулан авах эрхтэй.

  7. Үйлчилгээ үзүүлэгч тал нь Үйлчлүүлэгчид ачаа Монголд ирсэн талаар утсаар мэдэгдэл өгсөнөөс 7 хоногийн дотор ачаагаа авах үүрэгтэй.

ДӨРӨВ. АЧААНЫ ТӨЛБӨР ТООЦОО

  1. АНУ-аас Монгол улс хүртэлх агаарын ачааны тээврийн үнэ нь 1кг=$15 бөгөөд төлбөрийг Монгол дахь оффисд хийсэн тохиолдолд тухайн өдрийн Худалдаа хөгжлийн банкны валютын зарах ханшаар бодогдоно. 1кг-аас бага жинтэй ачааг тээвэрлэхдээ дараахи байдлаар тооцно.0-500гр= $10, 501-1000гр=$15

  2. Үйлчлүүлэгч тал АНУ-д байрлах Үйлчилгээ үзүүлэгчийн ажлын байранд авчирж өгсөн ачааны тээврийн төлбөрийг АНУ-д болон Монголд ачаагаа хүлээж авахдаа төлөгдөх нөхцөлтэйгөөр хийж болох бөгөөд ачаагаа авахадаа төлбөрийг 100% төлж барагдуулна.

  3. Үйлчлүүлэгч онлайн үйлчилгээгээр үйлчлүүлэн ирсэн ачаагаа авах тохиолдолд тээврийн төлбөрийг 100% төлнө.

  4. Агаарын ачааны тээврийн хувьд олон улсын агаарын тээврийн үнэлгээний журмын дагуу тухайн ачааны бодит жин болон оворын хэмжээг харьцуулан үзээд аль илүү гарсанаар тээврийн төлбөр бодогдоно. Жишээ нь: Гитар , хайрцагтай бодит жин 6кг оворын хэмжээ 100см x 45см x 20см=90000/5000=18кг (урт (см) x өндөр(см) x өргөн(см) =гарсан дүн / 6000 = эзэлхүүнд оногдсон кг)

  5. Далайн тээвэр - Бизнесийн бус ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүний хувьд ачааны жингийн хязгаар 35кг бөгөөд нэмэгдэл кг тутамд $1 болно.

  6. Бизнесийн зориулалттай, нэг төрлийн болон их хэмжээний ачааны үнэлгээг Үйлчилгээ үзүүлэгчийн 77007811 гэсэн дугаараар холбогдон далайн тээвэр хариуцсан ажилтанаас авах боломжтой.

  7. Нэмэгдэл үйлчилгээний хураамжууд:

  8. Үйлчлүүлэгч ачаандаа нэмэлт боолт хийлгэх, дахиж боолгох бол ажиллагаанаасаа хамаарч $30/цаг. Хэрвээ боолт нь тусгай материал шаардагдах бол тухайн зардал нь нэмэгдэнэ. Машины мотор, тоног төхөөрөмжийн боолт энэ тарифт орохгүй.

  9. Хэрвээ үйлчлүүлэгч ачаагаа манай салбар дээр ирсэний дараа фото зургийг нь харах хэрэгтэй бол: 3ш зураг- $5

  10. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр ачааг нэгтгэх болон хуваах үйлчилгээ үзүүлэх боломжтой бөгөөд ачаа нэгтгэх үнийн дүн …. , ачааг хуваах үнийн дүн … тус тус байна

ТАВ. ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ТУХАЙ

  1. Үйлчлүүлэгчийн тээвэрлүүлсэн ачаа, бараа бүтээгдэхүүнд Монгол улсын гааль бүрдүүлэлтийн журмын дагуу зарим бараа бүтээгдэхүүнийг саатуулан татвар ноогдуулах эрхтэй бөгөөд ийм тохиолдолд хүлээн авагч татварыг бүрэн хариуцана. Үйлчлүүлэгч өөрийн биеэр Монгол улсын гааль дээр очиж гаалын бүрдүүлэлт хийн, ноогдсон татварыг төлж бараагаа хүлээж авна.

  2. Үйлчилгээ үзүүлэгчийн тээврийн төлбөрийг 100% төлж төлбөрийн тооцоогүй гэсэн баримтыг авч гаалын бүрдүүлэлтээ хийж авна.

  3. Монгол улсын гаальд татвар бодуулахдаа барааны үнийн дүн + тээврийн зардлын нийлбэр дүнгээс 15,5% татвар төлөх үүрэгтэй.

ЗУРГАА. АЧААНЫ ЭВДРЭЛ ГЭМТЭЛ БОЛОН ДААТГАЛ

  1. Үйлчлүүлэгч тал нь бараа бүтээгдэхүүнээ ямар нэгэн эрсэдлээс хамгаалж даатгал хийлгэж болох бөгөөд энэ нь тухайн барааны үнийн дүнгийн …%-тай тэнцэх төлбөр байна.

  2. Үйлчилгээ үзүүлэгч тал нь зөвхөн тээвэр зуучийн компани бөгөөд даатгагдаагүй барааны эвдрэл гэмтэл зэргийг хариуцахгүй болно.

  3. Онлайн дэлгүүрээс Үйлчилгээ үзүүлэгч талын АНУ-д байрлах ажлын байранд хаягаар хүргэгдэн ирсэн бараа бүтээгдэхүүний эвдрэл, гэмтэл, тоо ширхэгийн бүрэн бүтэн байдлыг дэлгүүр болон бараа худалдаалагч, онлайн дэлгүүр хариуцна.

  4. Үйлчлүүлэгч нь 6.1 заасны дагуу даатгал хийлгэсэн тохиолдолд гэмтсэн бараа бүтээгдэхүүний нөхөн олговорыг Үйлчилгээ үзүүлэгч талаас нэхэмжилж 100% гаргуулах эрхтэй.

ДОЛОО. АСУУДАЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

  1. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчлүүлэгчийн санал гомдлыг биеэр хүрэлцэн ирэх болон [email protected] имэйл хаягаар өргөдөл хүлээн авч шийдвэрлэнэ.

  2. Тээвэрлэлтийн явцад дамжин өнгөрч буй орнуудад тохиолдсон байгалын гамшиг, улс төрийн тогтворгүй байдал, дайн байлдаан, Монгол Улсын эрх бүхий төрийн байгууллагаас гаргасан тогтоол, хориг, захирамж зэрэгээс үүдэн гарсан тээврийн үйл ажиллагааны тасалдал, хугацааны өөрчлөлт, эрсдэлүүд гарсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.

  3. Үйлчилгээ үзүүлэгч тал өөрийн эрх үүргээ зөрчсөн, үйлчлүүлэгч талд хүндрэл учруулсан бол хөнгөлөлт урамшуулал үзүүлж маргааныг шийдвэрлэж болно.

  4. Үйлчлүүлэгч нь үйлчилгээний нөхцлийг зөрчсөн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч тал нь үйлчлүүлэгчийн эрхийг цуцлах, хоошид үйлчилгээ үзүүлэхгүй байх эрхтэй.

  5. Үйлчилгээтэй холбоотой ямарваа асуудлыг талууд тохиролцоонд хүрэх замаар шийдвэрлэх ба тохиролцоонд эс хүрвэл талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.